Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 11 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 13 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 236.8-275.5 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 218.4-278.4 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 223.8-253.3 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт илрээгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 53.5-115.4 мг/л-т хэлбэлзэж ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 327.8 мг/л, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.81 мгN/л буюу ХА-аас 1.62 дахин давсан байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.5 |
0.01 |
0.007 |
0.009 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
9.76 |
2.2 |
0.3 |
0.07 |
0.013 |
0.017 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
10.72 |
2.1 |
0.6 |
0.02 |
0.008 |
0.027 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
1.8 |
0.04 |
0.012 |
0.007 |
5 |
Орхон – Шаамар |
11.04 |
2.2 |
0.8 |
0.08 |
0.014 |
0.018 |
6 |
Орхон – Сүхбаатар |
10.40 |
1.4 |
1.1 |
0.11 |
0.007 |
0.022 |
7 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
0.8 |
0.04 |
0.005 |
0.028 |
8 |
Ерөө-Бугант |
- |
- |
1.0 |
0.06 |
0.002 |
0.019 |
9 |
Ерөө-Ерөө |
- |
- |
0.5 |
0.03 |
0.009 |
0.016 |
10 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
2.2 |
0.02 |
0.005 |
0.006 |
11 |
Туул-Орхонтуул |
- |
- |
1.3 |
0.81 |
0.017 |
0.025 |
12 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
|
|
1.0 |
0.01 |
0.007 |
0.014 |
13 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
|
|
1.3 |
0.04 |
0.005 |
0.029 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2024 оны 11 дүгээр сарын 13-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 84.00%-ийн цэвэршүүлэлттэй байлаа.
2024 оны 11 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
PH |
Ж/Б |
Өнгө |
XXX |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
50 |
20 |
10 |
0.100 |
15 |
|
||
Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ ЦБ |
Орох |
8.17 |
171.0 |
72.85 |
307.2 |
200.0 |
43.2 |
84.00 |
||||
Гарах |
7.79 |
19.0 |
32.51 |
86.4 |
32.0 |
6.4 |
4.708 |
8.77 |
0.225 |
15.4 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Зэлтэр, Хүдэр, Хараа, Ерөө, Бугант голууд маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Бургалтай, Туул, Буурь голууд цэвэр, Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 84.00% ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ХХХ- 86.4 мг/л буюу ХА-аас 1.72 дахин, БХХ5 – 32.0 мгО/л буюу 1.60 дахин, эрдэс фосфор 4.708 мгPO4/л буюу 47.1 дахин, нийт азотийн агууламж - 24.39 мг/л буюу 1.62 дахин давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.012 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 0.040 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.027 мг/м3, хамгийн их нь 0.065 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их нь 0.046 мг/м3 байлаа. Энэ сард PM10, PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их агууламж 0.040 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.011 мг/м3, хамгийн их агууламж 0.033 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.054 мг/м3, хамгийн их нь 0.100 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.046 мг/м3, хамгийн их нь 0.086 мг/м3 байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй байна. PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 11 сарын 6, 8, 17-23, 27-30-ны өдрүүдэд 1.12 - 2.00 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын Ус, агаар хариуцсан инженер: М.Өнөржаргал